Saturday, February 12, 2011

анд сайн найз нөхөртэй байх тийм хэцүү гэж үү?

би бага байхаасаа л хаа сайгүй найзууд андууд гэдэг үгийг сонсож өссөн. бас болоогүй цөөнгүй найзуудтай байсан. Олон найз нөхөдтэй хүн л хамгийн мундаг хүн мэт харагддаг байлаа. Хаана ч явсан сайн уу,  юу байна гэж тааралдсан хүн болгон нь мэндлээд л. Хэрэв нададад туслалцаа хэрэг болвол найзууд руугаа хандаж , тэд ч тусладаг. Бүх зүйлийг хамтдаа хийдэг хүмүүс л найзууд гэж бяцхан люун ухаандаа төсөөлдөг байлаа. Гэтэл одоо ингээд бодоход хүүхэд насны гэнэн үерхэл энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай найз нөхөрлөл юм байна гэдгийг одоо л би ухаарч байна. Хүн нас нэмэх тусмаа аливаа юмны тухай ойлголт илүү зузаарч юманд болгоомжтой хандах нь ихэсдэг юм шиг. Хүүхдийн нөхөрлөл бол огт тийм биш. Тэдний нөхөрлөлд бодож санах зүйл огт байхгүйв. Хүссэнээрээ хамт тоглож, өөрсдөндөө тохиолдсон элдэв явдалаа огт юм бодохгүй шууд ярилцаж, тэр ч байтугай тэдэнд бүр мөнгө ч шаардлагагүй байдаг. Харин томчуудын нөхөрлөл бол өөр. Тэд хэн өөртэй нь санаа зорилго нийлж байна тэрэнтэй л нийлдэг. Заримдаа бүр хүнтэй нөхөрлөхөд мөнгө шаардлагтай болдог болсон байна. Орчин үеийн залуусын нөхөрлөл хэр их хамт баар саваар хэсэж шоудан архи тамхи хэрэглэсэнээр бас хэр их мөнгө зээлснээр, өгснөөр тодорхойлогддог болчихжээ. Жишээ нь:  нэг найзыгаа хамт шоунд цуг явъя гээд хэрэв явахгүй гэвэл тэр найз биш. Хэрэв нэг онц сурдаг найз нь муу сурдаг найздаа шалгалтын үеэр хуулуулахгүй бол тэр найз биш. Архи хамт уухгүй бол найз биш. Төрсөн өдрийн нь баярт очиж бэлэг сэлт өгч хамт кино үзээгүй бол найз биш. Ийм нөхөрлө байдаг гэж үү ? Найзлаад  хэд ч хоноогүй байж найз аа , миний найз гэж дууддаал ...  гээд одоо анд нөхөр гэдэг үгийн үнэ цэнэ хэтэрхий уначихжээ. Найзтай байх тийм хэцүү юм гэж үү ?

No comments:

Post a Comment