Sunday, January 8, 2012

Өдөр бүрийг жаргалтай өнгөрүүлж байгаарай

Миний нэг найз их мөрөөдөх дуртай нэгэн. Тэр үргэлж л өөрийнхөө сайхан ирээдүйг сэтгэлдээ хамгийн сайхнаар төсөөлөх яг тэр л агшинд хязгааргүй ихээр баярлаж нисж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэж хэлэх дуртай. Хүн  бүр л түүн шиг мөрөөддөг гэдэгт бат итгээд байнга гэнэн цайлган юм яриж явдаг байсан. Тэр өөрөөсөө  дүү хүүхдүүдтэй илүү их нөхөрлөж түүний үеийн найз нөхдүүд нь  хүртэл түүнийг  гэнэн цайлган болохыг нь гайхдаг байлаа. Хүмүүсийн ингэж ярилцах нь түүнд  эхэндээ таатай санагддаг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр түүний  ингэж мөрөөдөх нь хэтэрхий хүүхэд рүү зан юм шиг санагддаг боллоо. Бүр өөртөө дургүй нь хүрч эхлэв . Түүний үеийн залуус хэдийнэ мөрөөдөл гэдэг тухай бодохоо больж жинхэнэ амьдралд хөл тавин өөр өөрсдийн байр сууриа олон амжилттай явж байгааг хараад Тэр ч гэсэн хий хоосон мөрөөдөхөө зогсоож насанд хүрсэн хүн шиг аливаа юмыг сэтгэл хөөрлөөр бус бодитоор харах цаг нь болсон юм байна гэдгийг ухаарсан юм. Ингээд өөрийхөө дутагдалтай талуудыг ажиглаж засахаар зориг шулуудлаа. Эргэн тойрныхоо нас ойролцоо хүмүүсийг харж өөртэйгөө харьцуулан чухам аль тал буруудаад байна гэдгийг олж тунгаахын тулд байнга тэдний үг яриа, үйл хөдөлгөөн, аливаа юманд хандаж байгаа хандлагыг нь нухацтай харж өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ суралцдаг боллоо. Тэд ч түүнд тэг ингэ хэмээн зөвөлгөө өгч, тэдний зөвөлгөөний дагуу өөрийгөө өөрчлөх гэж хичээнэ.  Үүнээс би хэд хэдэн зүйлийг маш сайн ойлгосон юм. Тэр хэтэрхий мөрөөдөмтгий учраас түүний бодол бодит амьдралаас  зарим талаар нэлээд зөрүүтэй. Үүнээсээ болж хүмүүстэй санал зөрөх нь элбэг. Гэхдээ  тэр хэзээ ч өөрийнхөө бодлыг тулгаж хүмүүстэй маргалдаж байгаагүй  харин ч тэдний саналыг дагадаг байлаа.Тэр  ингэх хамаагүй дээр гэж үздэг байсан юм.  Тэр өөрийгөө мөрөөдөмтгий гэж хэт итгэсэн учраас өөрийнхөө бодсон  санаснаас зөв оновчтой илэрхийлэхгүй, хэлсэн үгэндээ итгэлгүй байсан нь бусдад буруу ойлголт төрөөлж байсан гэдгийг анзаарсан юм. Өөртөө итгэлтэй, олон таван үггүй эсвэл мэдэмхий,  ганган чамин хувцасласан, баян тансаг амьдралтай хүмүүс л амжилтанд хүрдэг. Тэдэнд хий хоосон мөрөөдөл биш одоо болж байгаа үйл явдал чухал гэж боддог байлаа. Гэвч тэр буруу боджээ. Мэдээж хэрэг дээр хэлсэн шинж чанар агуулсан хүмүүс амжилтанд хүрсэн байх нь элбэг . Гэхдээ хүн бүрт байгалиас заяасан зан араншин гэж бий. Бид түүнийгээ өөрчлөх гэж бусдыг дуриах хэрэггүй. Түүний бусадтай ойлголцохгүй байсан гол шалтгаан нь сайхан зүйлийг мөрөөдөөд буруудсан биш харин тэр өөрийгөө бусадтай жишиж харьцуулсанд оршино. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, авъяастай. Тэр үүнээс  бусдад заавал таалагдах албагүй гэдгийг ухаарсан. Өөртөө аз жаргал авчирдаг амжилтын хаалга руу нэг нэг алхамаар дөхүүлэх гол түлхүүрээ тэр хэсэгхэн зуурын харалган бодлоороо гээх шахжээ. Өнөөг хүртэл тэр сайхан зүйлийн тухай мөрөөдөж чин шударгаар  худал хэлж хулгай хийх цээрлэн амьдарч ирсэн. Одоо эргээд бодоход түүний бодож мөрөөдсөн юм болгон биелэсэн байлаа. Тэдгээр мөрөөдлүүд шууд бодоод л биелээгүй . Түүнийг өдөр бүр нэг сайхан зүйлээс өөр нэгэн сайхан зүйлсийг мөрөөдөн аз жаргалаар бялхаж явах үед аажимдаа хорвоо дэлхий түүний хүслийг биелүүлж байсан юм. Тийм ч учраас та мөрөөд сайхан зүйлийн талаар мөрөөд . Мөрөөдөл танд аз жаргал, хүсэл эрмэлзэл, эрч хүч, амжилт авчирна. Өнөөдөр танд тохиолдсон таагүй зүйлийн талаар биш ирээдүйд таныг хүлээж буй жаргалыг сэтгэлдээ ургуулан бод...

No comments:

Post a Comment