Saturday, November 24, 2012

Миний дуртай кинонууд

1955 он



  1. Хатан хаан Си си                                              Энэ кино бол үнэхээр гайхалтай кино хэдэн удаа үзсэн ч уйдахгүй дахин дахин үзээд л баймаар гоё кино. Авсралийн улсын герман хэл дээр хийсэн гурван ангитай түүхэн сэдэвт уран сайхны кино. Эхний анги нь 1955 онд дэлгэцэнд гарсан бөгөөд Австралийн хатан хаан Ильзабетын залуу насны амьдралыг өгүүлсэн кино. Нэгдүгээр болох "Сиси гүнж" нь дэлгэцнээ гарсны дараа санаанд оромгүй ашиг олсон учир дараагийн 2 ангийг 1956 1957 онуудад үргэлжлүүлэн хийсэн байна.  "Хатан хаан Сиси  " уран сайхны кино нь түүхэн дэх хамгийн их амжилт олсон Герман хэлтэй киноны нэг кино, бас Германд хамгийн их орлого олсон киноны нэг юм. Энэ киноны найруулагч бол Ernst Marischka,гол дүрийн эмэгтэй жүжигчин Romy Schneider,1938年9月23日-1982年5月29日, гол дүрийн эрэгтэй жүжигчин Karlheinz Böhm  нар тогложээ.








Romy Schneider 1938-9-23

Karlheinz Böhm 1928-3-16






  















2.   

миний дуртай кино

Бизнесийн орчуулгын тухай

     Хятад хэлийг сурсанаас хойш өөрийнхөө хэмжээнд хятад хэлний орчуулах чадвараа сайжруулах үүднээс ямар нэгэн өгүүллэг зэргийг орчуулж ирсэн. Харин их сургууль төгсөж ажлын талбар дээр гараад жинхэнэ орчуулга хийх гэхээр бидний сургуульд сайн орчуулж байна гэж өөрсдийгөө хөөргөн бодож байсан тэдгээр орчуулгууд бодит амьдрал дээр тийм ч чухал биш болохыг өөрийн эрхгүй ойлгож эхэлж байна. Сургуульд сурах ажил хийх хоёр бол хоорондоо тэс өөр ойлголт гэдгийг яагаад урьд өмнө анзаарч байгаагүй юм бол оо? 
     Бодит амьдрал дээр бид байнга л үлгэр, өгүүллэг, сонины мэдээ орчуулаад байхгүй. Харин гэрээ контракт, албан тоот, мэдэгдэл, хөтөлбөр гээд л олон зүйлийг орчуулах шаардлага зайлшгүй тулгардаг. Харин бид энэ үед яах учраа ойлгодогүй . Тэр ч байтугай гадаад хэлээр орчуулах нь битгий хэл төрөлх хэлээрээ ч ойлгохгүй үг хэллэг маш их тохиолддог. Надад ийм асуудал маш их тулгардаг. Тиймээс магистрын ажлаа үүнтэй холбоотойгоор сонгож авсны учир нь үүнд оршино. Ингэж судлахын ач холбогдол нь өөрт төдийгүй өөрөөл бусдад тус дэм болох явдал юм. 
    Ингээд илүү дутуу олон үг нуршилгүйгээр гол зүйл яръя. 
Business translation, 商务翻译 буюу бизнесийн орчуулгын агуулга маш өргөн хүрээтэй. Бизнесийн орчин дахь орчуулгын бүхий л үйл ажиллагаа хамаарна. Мөн тэрээр чадвар оруулж ирэх, гадаад худалдаа, бизнес эрхлэх хөрөнгө оруулалт татах, гадаад ажиллах хүч гаргах ажил хариуцах, гэрээ, олон улсын гэрээ, олон улсын санхүү, даатгал, олон улсын аялал жуулчлал, гадаадад хөрөнгө оруулалт хийх, олон улсын тээвэр зэргийг хөнддөг байна. 
   Бизнесийн харилцаа үйл ажиллагаа өөр ондоо байдгаас орчуулгын материалыг бизнесийн захидал буюу business correspondence -信函, тэмдэглэл хөтлөх буюу memorandum - 备忘录, хурлын товч тэмдэглэл буюу synopsis of minutes- 会议纪要, зарлал commercials - 广告, илтгэл буюу  report - 报告, мэдэгдэл буюу notice -通知 ,тайлбар буюу specification -  说明书 , хэлэлцээ эсвэл гэрээ буюу agreement or contract  协议或合同  болон төрөл бүрийн холбогдох баримт хүснэгт гэж ангилж болно.
  •  Бизнесийн орчуулгын гол гогцоо бол хоёр хэлний хооронд орчуулга үйлдэхдээ чадамжийн хувьд таарч байх ба орчуулгын хувилбар нь орчуулгын эхийн мэдээллийн утга, өнгө аяс, найруулгын онцлог болон мэргэжлийн онцлыг дамжуулж байх ёстой. Эх хувь нь орчуулгын хувьтай адилхан үүрэг гүйцэтгэх зорилгыг хадгалж байх хэрэгтэй. 
  • Орчуулагч нь бизнесийн салбарын цар хүрээг ойлгож суурь мэдлэгтэй байх хэрэгтэй. бизнест хэрэглэгддэг иж бүрдэл нэр томъёо болон төрөл бүрийн бизнесийн эхийн илэрхийлэх хэлбэр ба бүтцийг сайн эзэмших, орчуулгын эхийн мэргэжлийн шинж, цогц шинж, ёс зүйг бататгах хэрэгтэй. Түүнчлэн орчуулгын эхийг уул эхтэй нь адил байлгахыг хичээж адил чадамж илэрхийлэх нь зүйтэй.
















дагаад дуулаарай



Өнөөгийн хүмүүсийн орчин үеийн яриа

Хэрвээ чи туршлагагүй бол чи тэр үйлдвэрт ажиллах хэрэггүй.
Гэхдээ хэрвээ чи тэр үйлдвэрт ажиллахгүй бол мөнөөх ажлын туршлагыг олж авч чадахгүй.
- аль нэгэн их сургуулийн төгсөгч ажлын үед тулгардаг зүйл




Sunday, January 8, 2012

Өдөр бүрийг жаргалтай өнгөрүүлж байгаарай

Миний нэг найз их мөрөөдөх дуртай нэгэн. Тэр үргэлж л өөрийнхөө сайхан ирээдүйг сэтгэлдээ хамгийн сайхнаар төсөөлөх яг тэр л агшинд хязгааргүй ихээр баярлаж нисж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэж хэлэх дуртай. Хүн  бүр л түүн шиг мөрөөддөг гэдэгт бат итгээд байнга гэнэн цайлган юм яриж явдаг байсан. Тэр өөрөөсөө  дүү хүүхдүүдтэй илүү их нөхөрлөж түүний үеийн найз нөхдүүд нь  хүртэл түүнийг  гэнэн цайлган болохыг нь гайхдаг байлаа. Хүмүүсийн ингэж ярилцах нь түүнд  эхэндээ таатай санагддаг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр түүний  ингэж мөрөөдөх нь хэтэрхий хүүхэд рүү зан юм шиг санагддаг боллоо. Бүр өөртөө дургүй нь хүрч эхлэв . Түүний үеийн залуус хэдийнэ мөрөөдөл гэдэг тухай бодохоо больж жинхэнэ амьдралд хөл тавин өөр өөрсдийн байр сууриа олон амжилттай явж байгааг хараад Тэр ч гэсэн хий хоосон мөрөөдөхөө зогсоож насанд хүрсэн хүн шиг аливаа юмыг сэтгэл хөөрлөөр бус бодитоор харах цаг нь болсон юм байна гэдгийг ухаарсан юм. Ингээд өөрийхөө дутагдалтай талуудыг ажиглаж засахаар зориг шулуудлаа. Эргэн тойрныхоо нас ойролцоо хүмүүсийг харж өөртэйгөө харьцуулан чухам аль тал буруудаад байна гэдгийг олж тунгаахын тулд байнга тэдний үг яриа, үйл хөдөлгөөн, аливаа юманд хандаж байгаа хандлагыг нь нухацтай харж өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ суралцдаг боллоо. Тэд ч түүнд тэг ингэ хэмээн зөвөлгөө өгч, тэдний зөвөлгөөний дагуу өөрийгөө өөрчлөх гэж хичээнэ.  Үүнээс би хэд хэдэн зүйлийг маш сайн ойлгосон юм. Тэр хэтэрхий мөрөөдөмтгий учраас түүний бодол бодит амьдралаас  зарим талаар нэлээд зөрүүтэй. Үүнээсээ болж хүмүүстэй санал зөрөх нь элбэг. Гэхдээ  тэр хэзээ ч өөрийнхөө бодлыг тулгаж хүмүүстэй маргалдаж байгаагүй  харин ч тэдний саналыг дагадаг байлаа.Тэр  ингэх хамаагүй дээр гэж үздэг байсан юм.  Тэр өөрийгөө мөрөөдөмтгий гэж хэт итгэсэн учраас өөрийнхөө бодсон  санаснаас зөв оновчтой илэрхийлэхгүй, хэлсэн үгэндээ итгэлгүй байсан нь бусдад буруу ойлголт төрөөлж байсан гэдгийг анзаарсан юм. Өөртөө итгэлтэй, олон таван үггүй эсвэл мэдэмхий,  ганган чамин хувцасласан, баян тансаг амьдралтай хүмүүс л амжилтанд хүрдэг. Тэдэнд хий хоосон мөрөөдөл биш одоо болж байгаа үйл явдал чухал гэж боддог байлаа. Гэвч тэр буруу боджээ. Мэдээж хэрэг дээр хэлсэн шинж чанар агуулсан хүмүүс амжилтанд хүрсэн байх нь элбэг . Гэхдээ хүн бүрт байгалиас заяасан зан араншин гэж бий. Бид түүнийгээ өөрчлөх гэж бусдыг дуриах хэрэггүй. Түүний бусадтай ойлголцохгүй байсан гол шалтгаан нь сайхан зүйлийг мөрөөдөөд буруудсан биш харин тэр өөрийгөө бусадтай жишиж харьцуулсанд оршино. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, авъяастай. Тэр үүнээс  бусдад заавал таалагдах албагүй гэдгийг ухаарсан. Өөртөө аз жаргал авчирдаг амжилтын хаалга руу нэг нэг алхамаар дөхүүлэх гол түлхүүрээ тэр хэсэгхэн зуурын харалган бодлоороо гээх шахжээ. Өнөөг хүртэл тэр сайхан зүйлийн тухай мөрөөдөж чин шударгаар  худал хэлж хулгай хийх цээрлэн амьдарч ирсэн. Одоо эргээд бодоход түүний бодож мөрөөдсөн юм болгон биелэсэн байлаа. Тэдгээр мөрөөдлүүд шууд бодоод л биелээгүй . Түүнийг өдөр бүр нэг сайхан зүйлээс өөр нэгэн сайхан зүйлсийг мөрөөдөн аз жаргалаар бялхаж явах үед аажимдаа хорвоо дэлхий түүний хүслийг биелүүлж байсан юм. Тийм ч учраас та мөрөөд сайхан зүйлийн талаар мөрөөд . Мөрөөдөл танд аз жаргал, хүсэл эрмэлзэл, эрч хүч, амжилт авчирна. Өнөөдөр танд тохиолдсон таагүй зүйлийн талаар биш ирээдүйд таныг хүлээж буй жаргалыг сэтгэлдээ ургуулан бод...