Миний нэг найз их мөрөөдөх дуртай нэгэн. Тэр үргэлж л өөрийнхөө сайхан ирээдүйг сэтгэлдээ хамгийн сайхнаар төсөөлөх яг тэр л агшинд хязгааргүй ихээр баярлаж нисж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэж хэлэх дуртай. Хүн бүр л түүн шиг мөрөөддөг гэдэгт бат итгээд байнга гэнэн цайлган юм яриж явдаг байсан. Тэр өөрөөсөө дүү хүүхдүүдтэй илүү их нөхөрлөж түүний үеийн найз нөхдүүд нь хүртэл түүнийг гэнэн цайлган болохыг нь гайхдаг байлаа. Хүмүүсийн ингэж ярилцах нь түүнд эхэндээ таатай санагддаг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр түүний ингэж мөрөөдөх нь хэтэрхий хүүхэд рүү зан юм шиг санагддаг боллоо. Бүр өөртөө дургүй нь хүрч эхлэв . Түүний үеийн залуус хэдийнэ мөрөөдөл гэдэг тухай бодохоо больж жинхэнэ амьдралд хөл тавин өөр өөрсдийн байр сууриа олон амжилттай явж байгааг хараад Тэр ч гэсэн хий хоосон мөрөөдөхөө зогсоож насанд хүрсэн хүн шиг аливаа юмыг сэтгэл хөөрлөөр бус бодитоор харах цаг нь болсон юм байна гэдгийг ухаарсан юм. Ингээд өөрийхөө дутагдалтай талуудыг ажиглаж засахаар зориг шулуудлаа. Эргэн тойрныхоо нас ойролцоо хүмүүсийг харж өөртэйгөө харьцуулан чухам аль тал буруудаад байна гэдгийг олж тунгаахын тулд байнга тэдний үг яриа, үйл хөдөлгөөн, аливаа юманд хандаж байгаа хандлагыг нь нухацтай харж өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ суралцдаг боллоо. Тэд ч түүнд тэг ингэ хэмээн зөвөлгөө өгч, тэдний зөвөлгөөний дагуу өөрийгөө өөрчлөх гэж хичээнэ. Үүнээс би хэд хэдэн зүйлийг маш сайн ойлгосон юм. Тэр хэтэрхий мөрөөдөмтгий учраас түүний бодол бодит амьдралаас зарим талаар нэлээд зөрүүтэй. Үүнээсээ болж хүмүүстэй санал зөрөх нь элбэг. Гэхдээ тэр хэзээ ч өөрийнхөө бодлыг тулгаж хүмүүстэй маргалдаж байгаагүй харин ч тэдний саналыг дагадаг байлаа.Тэр ингэх хамаагүй дээр гэж үздэг байсан юм. Тэр өөрийгөө мөрөөдөмтгий гэж хэт итгэсэн учраас өөрийнхөө бодсон санаснаас зөв оновчтой илэрхийлэхгүй, хэлсэн үгэндээ итгэлгүй байсан нь бусдад буруу ойлголт төрөөлж байсан гэдгийг анзаарсан юм. Өөртөө итгэлтэй, олон таван үггүй эсвэл мэдэмхий, ганган чамин хувцасласан, баян тансаг амьдралтай хүмүүс л амжилтанд хүрдэг. Тэдэнд хий хоосон мөрөөдөл биш одоо болж байгаа үйл явдал чухал гэж боддог байлаа. Гэвч тэр буруу боджээ. Мэдээж хэрэг дээр хэлсэн шинж чанар агуулсан хүмүүс амжилтанд хүрсэн байх нь элбэг . Гэхдээ хүн бүрт байгалиас заяасан зан араншин гэж бий. Бид түүнийгээ өөрчлөх гэж бусдыг дуриах хэрэггүй. Түүний бусадтай ойлголцохгүй байсан гол шалтгаан нь сайхан зүйлийг мөрөөдөөд буруудсан биш харин тэр өөрийгөө бусадтай жишиж харьцуулсанд оршино. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, авъяастай. Тэр үүнээс бусдад заавал таалагдах албагүй гэдгийг ухаарсан. Өөртөө аз жаргал авчирдаг амжилтын хаалга руу нэг нэг алхамаар дөхүүлэх гол түлхүүрээ тэр хэсэгхэн зуурын харалган бодлоороо гээх шахжээ. Өнөөг хүртэл тэр сайхан зүйлийн тухай мөрөөдөж чин шударгаар худал хэлж хулгай хийх цээрлэн амьдарч ирсэн. Одоо эргээд бодоход түүний бодож мөрөөдсөн юм болгон биелэсэн байлаа. Тэдгээр мөрөөдлүүд шууд бодоод л биелээгүй . Түүнийг өдөр бүр нэг сайхан зүйлээс өөр нэгэн сайхан зүйлсийг мөрөөдөн аз жаргалаар бялхаж явах үед аажимдаа хорвоо дэлхий түүний хүслийг биелүүлж байсан юм. Тийм ч учраас та мөрөөд сайхан зүйлийн талаар мөрөөд . Мөрөөдөл танд аз жаргал, хүсэл эрмэлзэл, эрч хүч, амжилт авчирна. Өнөөдөр танд тохиолдсон таагүй зүйлийн талаар биш ирээдүйд таныг хүлээж буй жаргалыг сэтгэлдээ ургуулан бод...
Sunday, January 8, 2012
Saturday, February 12, 2011
өргөн ч нарийн ч зам
Ямар хугацаанд оршиж байсан, ямар ч хэлбэрт оршиж байсан амьдрал бол давтагдашгүй цорын гау юм. Өнөөдөр идсэн усан үзэм өчигдрийнхөөс тэс ондоо. Одоо ууж байгаа энэ шөл арван таван настай байхдаа Тайвань явах замд уусан тэр нэгэн шөлтэй огт адилгүй. Иймээс болж өнгөрсөн амьдралын туршлагыг одоогийнхтойгоо харьцуулах хэрэггүй. Ихэнх хүмүүс өнгөрснөө одоогийнхтойгоо харьцуулах дуртай байдаг. Нэг аяга будаа идэхэд хүртэл тэр хоолны газрын хийсэн будаа илүү амттай санагддаг. Бурхан ялгааг чухалчилдаг. Хүмүүс бүгд л өмнөх туршлагаа амьдралдаа ашигладаг. Тэдний хамгийн ойлгомжгүй тал нь "ижил ". Ойлгох аргагүй бүх зовлон үүнээс үүдэлтэй. Хэрвээ хором агшин бүрийг өөр өөр гэдгийг ойлгож, цаг хугацааг дүгнэж цэгнэхгүй бол чи сайхан амьдрах болно. Чи цор ганцаараа Африкийн элсэн цөлд шарагдаж байсан ч, эсвэл найзтайгаа тухтай сэрүүхэн өрөөнд амарч байсан ч тэр ялгаагүй үүнийг мэдрэх болно. Цаг хугацаа болгон нь бүгд л амьдралын нэг хэсэг бөгөөд тэдгээрийг нэгтгэхэд л чиний нэг насны амьдралтай тэнцэнэ.Нэгэн удаа би “Тайванийн шилдэг арван залуу шагнал” гэдэг шагнал хүртсэн юм. Тэгээд Хонгконгийн "Дорнын сонин"-ны эрхлэнч нэг өгүүлэл бичихийг надад санал болгосон юм.Би юуны тухай бичих вэ ? гэж асуулаа.Бартаа саадтай замын тухай бич гэв.Тэр чинь юу гэсэн үг вэ?Чиний амжилтын түүх, чи хэрхэн өнөөгийн энэ амжилтандаа хүрсэн тухайгаа бич.Амьдралд маань бартаа саадтай зам байгаагүй ээ. Ямар ч нөхцөлд бүх юм миний хувьд сайхан байдаг. Тиймээс би бичмээргүй байна. Хэрвээ би бартаатай жимээр явж байсан бол шууд л түүнд дасан зохицон түүгээр бахархана. Харин захаар нь мод тарьсан өргөн дөрдөн засмал замаар явах бол энэ өнцгөөс нь харах болно. Тэгэхдээ энэ дардан зам нь бартаатай жимээс сайн талтай гэж боддоггүй. Хэрвээ амьдралын мөн чанарыг; жинхэнэ утгаар нь ойлговол аливаа зүйлд сайн муугийн ялгаа гэж байхгүйг ойлгоно. Надад хэдий хэрийн ус үлдсэн байсан ч би устай л гэж боддог. Харин ус их үү бага уу гэдэг чухал биш. Бүхэл бүтэн амьдралын явцад мэдээж хэрэг голын урсгаол нарийн урсах ч бий,догшин давалгаатай урсах ч бий эсвэл бүр татарч , заримдаа өргөн нарийн байдаг. Би өргөн үед өргөнөөр харж сэтгэж, нарийн үед нь нарийнаар харж боддог. Миний амьдрал эхнээсээ дуустал энгийн даруу, нэгэн хэвийн эгэл уужуу; жирийн байхыг би зөвшөөрөхгүй
анд сайн найз нөхөртэй байх тийм хэцүү гэж үү?
би бага байхаасаа л хаа сайгүй найзууд андууд гэдэг үгийг сонсож өссөн. бас болоогүй цөөнгүй найзуудтай байсан. Олон найз нөхөдтэй хүн л хамгийн мундаг хүн мэт харагддаг байлаа. Хаана ч явсан сайн уу, юу байна гэж тааралдсан хүн болгон нь мэндлээд л. Хэрэв нададад туслалцаа хэрэг болвол найзууд руугаа хандаж , тэд ч тусладаг. Бүх зүйлийг хамтдаа хийдэг хүмүүс л найзууд гэж бяцхан люун ухаандаа төсөөлдөг байлаа. Гэтэл одоо ингээд бодоход хүүхэд насны гэнэн үерхэл энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай найз нөхөрлөл юм байна гэдгийг одоо л би ухаарч байна. Хүн нас нэмэх тусмаа аливаа юмны тухай ойлголт илүү зузаарч юманд болгоомжтой хандах нь ихэсдэг юм шиг. Хүүхдийн нөхөрлөл бол огт тийм биш. Тэдний нөхөрлөлд бодож санах зүйл огт байхгүйв. Хүссэнээрээ хамт тоглож, өөрсдөндөө тохиолдсон элдэв явдалаа огт юм бодохгүй шууд ярилцаж, тэр ч байтугай тэдэнд бүр мөнгө ч шаардлагагүй байдаг. Харин томчуудын нөхөрлөл бол өөр. Тэд хэн өөртэй нь санаа зорилго нийлж байна тэрэнтэй л нийлдэг. Заримдаа бүр хүнтэй нөхөрлөхөд мөнгө шаардлагтай болдог болсон байна. Орчин үеийн залуусын нөхөрлөл хэр их хамт баар саваар хэсэж шоудан архи тамхи хэрэглэсэнээр бас хэр их мөнгө зээлснээр, өгснөөр тодорхойлогддог болчихжээ. Жишээ нь: нэг найзыгаа хамт шоунд цуг явъя гээд хэрэв явахгүй гэвэл тэр найз биш. Хэрэв нэг онц сурдаг найз нь муу сурдаг найздаа шалгалтын үеэр хуулуулахгүй бол тэр найз биш. Архи хамт уухгүй бол найз биш. Төрсөн өдрийн нь баярт очиж бэлэг сэлт өгч хамт кино үзээгүй бол найз биш. Ийм нөхөрлө байдаг гэж үү ? Найзлаад хэд ч хоноогүй байж найз аа , миний найз гэж дууддаал ... гээд одоо анд нөхөр гэдэг үгийн үнэ цэнэ хэтэрхий уначихжээ. Найзтай байх тийм хэцүү юм гэж үү ?
Subscribe to:
Posts (Atom)
